|
Article in other languages: |
Египет, албан ёсоор Арабын Бүгд Найрамдах Египет Улс (Египет хэл: Kemet; Копт хэл: Ⲭⲏⲙⲓ Kīmi; Араб хэл: مصر Miṣr; Египет Араб хэл: Máṣr) нь Хойд Африкт орших улс юм. Синайн хойг нь Египетийн хэсэг бөгөөд Азитай холбосон гүүр болж өгдөг. Нийт 1,001,450 квадрат километр газар нутагтай бөгөөд өмнөд талаараа Судан, зүүн талаараа Газын зурвас, Израйльтай тус тус хиллэдэг. Хойд эрэг нь Газар дундын тэнгис, зүүн эрэг нь Улаан тэнгистэй хиллэдэг. Египет нь Африк болон Ойрхи Дорнодын хамгийн их хүн амтай улсуудын нэг юм. Нийт 80,300,000 хүн амынх нь ихэнх хэсэг Нил мөрний эрэг дээр, 40,000 квадрат километр газар нутаг дээр амьдардаг бөгөөд энэ хэсэг газарт л хөдөө аж ахуй эрхлэх боломжтой. Сахарын цөлийн уудам зайн хүн амын нягтшил маш бага байдаг. Хүн амын тал орчим хувь нь хот суурин газарт, голдуу нягтшил ихтэй Каир, Александриа болон Нил мөрний бэлчир дахь хотуудад амьдардаг. Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрхи Дорнодын чухал орон хэмээн үздэг. Гадаад холбоос
Questions for article: Египет, Стариот Египет, Химна на Сонцето во Египетската книжевност, горен египет, изкуството на древен египет, изтори? на египат, оаза во пустина, egipt, egipt map, egypt, map egipt |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.
IHS Europe: Infrared Heating Systems for Home and Business.